Б.Энхбаяр нарын гишүүд "Авлигын эсрэг" лобби бүлэг байгуулжээ

Тэд хуулийн хулгай, өмчийн хулгай, газрын хулгай, авилгач албан тушаалтнуудын “хулгайн боломж”-ийг хааж иргэдэд “тэгш боломж” олгохын төлөө ажиллах ажээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 2010 онд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын хамт УИХ-д анхны Авлигын эсрэг парламентын бүлэг байгуулж, албан тушаалтнуудын (хөрөнгө, орлогын мэдүүлгээр) нийтийн сонсгол хийж, бас сонирхлын зөрчлийг зохицуулах хуулийг санаачлан батлуулж байжээ. Мөн тус бүлэг АТГ-аас албан тушаалтнуудаас ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг авдаг болгон өөрчлүүлж байжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.