Ховд аймагт 17 настай эрэгтэй өөр дээрээ шатахуун асгаж, амиа хорложээ

Ховд аймгийн Дуут сумын Босго багийн “Хөндлөнгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 80 км, сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ 1 хүн мотоциклоосоо шатахуун авч өөр дээрээ асган шатаж нас барсан тухай мэдээллийг ОБЕГ хүлээн авсан.

улмаар мотоциклоор зугтаж яваад өөрийгээ шатаасан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч аймгийн Онцгой байдлын газарт хоёрдугаар сарын 14-ний өдрийн 02:10 цагт ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 04:10 цагт Дуут сумын чиглэлд явсан бөгөөд 06:10 цагт очиж шалтгаан нөхцлийг тодруулан ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.