АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд | 1 сарын өмнө

Багдадад 30 гаруй хүний амь авсан халдлагыг Исламын улс зохион байгуулжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Г.Ганчимэг
1 сарын өмнө

Иракийн нийслэл Багдад хотод пүрэв гарагт хоёр ч этгээд амиа золиослон 32 хүн нас барж, 100 гаруй иргэн гэмтэж шархадсан билээ. Тэгвэл уг халдлагыг Исламын улс зэвсэгт бүлэг зохион байгуулсан гэдгээ мэдэгдсэн байна.

Энэ удаагийн амиа золиослогчийн халдлага нь Багдад хотод өнгөрсөн гурван жилийн хугацаанд тохиогоогүй томоохон хэмжээний халдлага болохыг эх сурвалжууд онцолжээ. Амиа золиослогчид нийслэлийн Таяаран талбайн хуучин хувцасны зах дээр цугласан худалдан авагчдын дунд орж бөмбөг дэлбэлсэн.

. Хамгийн сүүлд 2018 оны нэгдүгээр сард уг талбай дээр амиа золиослогч халдлага үйлдэж 35 хүн амиа алдсан юм. 

Аймшигт халдлага гарснаас хойш хэдэн цагийн дараа Телеграм апп-аар жихадист групп халдлага үйлдсэн гэдгээ мэдэгдсэн. 2017 онд Иракийн нутаг дэвсгэрээс Исламын улс цэрэгжсэн бүлгийг устгаснаас хойш үүнтэй төстэй амиа золиослогчийн халдлага дайралт гарах нь ховор болсон. Гэсэн хэдий ч тус бүлэглэлийн 10,000 цэрэг Ирак, Сирийн нутаг дэвсгэрт идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хэвээр үлдсэн гэж үздэг.

Халдлагын газарт байсан гэрчийн яриагаар амиа золиослогч гартаа дэлбэлэгч барьсан байжээ. Хоёр дахь амиа золиослогч хохирогчдод туслахаар ирсэн бусад хүмүүсийн дунд дахин өөрийгөө дэлбэлсэн байна.

Эх сурвалж: ВВС


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.