СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-15

LIVE: Ц.Туваан: Үндсэн дүрмийн өөрчлөлтийг УДШ-д дахин өргөн барина

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, цахим бүртгэлд намын даргын бүртгэлийг өөрчлүүлэх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор АН-ын ХЭГ-аас хэвлэлийнхэнд хандлаа. 

Улсын Дээд шүүх өчигдөр АН-ын дарга асан С.Эрдэнэ болон намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг намын даргаар бүртгэхээс татгалзсан. Мөн, АН-ын Х их хурлаар баталсан үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан юм. 

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Ардчилсан намын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Х дугаар их хурлаар баталсан үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. .

Улсын дээд шүүхийн гаргасан шийдвэрийн дагуу текникийн шинж чанартай жижиг тодруулга засварыг хавсарган Үндсэн дүрмийн өөрчлөлтөө дахин бүртгүүлэх болно. Миний хувьд дараагийн дарга сонгогдох хүртэл намын даргын үүргийг түр гүйцэтгэж байсан. АН-ын гишүүд надад хариуцлага хүлээлгэсэн. Тэрнээс биш би өөрийн хүсэлтээр болоогүй. Дараагийн АН-ын дарга сонгогдох юм бол тамгыг гардуулж өгнө. Тэрнээс бол Ардчилсан нам хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа.
Миний бие Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг бүртгүүлэх, цахим бүртгэлд залруулга хийлгэх хүсэлт тавьсан ч бүртгэлээс хассан. Дахин цахим бүртгэлд намын даргын нэрээ дэвшүүлэн бүртгүүлнэ.
.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.