СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-06

LIVE: Төв цэвэрлэх байгууламжид хийсэн шинжилгээгээр ноцтой дүгнэлт гарчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Монголын нэгдсэн хөдөлгөөнөөс “Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир уснаас тогтсон хиймэл нууранд хийсэн лабораторийн шинжилгээгээр мод, устай холбоотой ноцтой дүгнэлт гарсан талаар” мэдээлэл хийлээ.

Төв цэвэрлэх байгууламжийн бохирын шугам задарснаар бохирын ус Туул гол руу цутгасан. Ингэснээр Төв аймгийн хоёр сум руу хорт бодистой ус урсаж, тус голоос ундаалж байгаа мал амьтан хордох аюул нүүрлээд байна.

. Шаардлага тавихад тэдгээр моддыг тайрч устгаад байгаа. Биохимийн бохирдол нь 27% ихэссэн. Химийн хорт бодис 6,6%, азотын хийн хор хоёр дахин ихэссэн дүгнэлт гарсан.

БОАЖЯ, СХД-ийн Засаг дарга, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд тухайн асуудлыг шийдэж өгөхийг удаа дараа хүсэхэд өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй тул Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан. НМХЕГ-аас өчигдөр нуурт шалгалт явуулснаар энэ сарын 16-нд бохир нуурыг цэвэрлэж өгөх нааштай хариу ирээд байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.