СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөлбөмбөгийн зургаан талбайтай тэнцэх солир дэлхийтэй зөрж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын сансар судлалын станц НАСА-ын мэдээлснээр хөлбөмбөгийн зургаан талбайтай тэнцэх хэмжээний аварга том солир манай дэлхийтэй зөрөх ажээ. Гэхдээ айх хэрэггүй, уг солир нь бидэнд ямар ч хор хөнөөлгүй гэнэ.

. Солирын диаметрийг 600 орчим метр гэж тооцжээ.

Хэдийгээр багагүй том хэмжээний солирт тооцогдох боловч манай дэлхийгээс 5,1 сая км-ын зайд зөрөн өнгөрөх тул санаа зовох зүйлгүйгээр барахгүй бараг л харагдахгүй аж. Энэ зай нь дэлхий сар хоёрын хоорондын зайнаас 13 дахин их юм. 2002 NN4 нэртэй солир 2029 оны зургадугаар сард дахин дэлхийтэй хамгийн ойр зөрнө гэж одон орон судлаачид таамаглаж байна.

Одоогоор дэлхийтэй хэт ойр зөрөх солир мэдэгдээгүй бөгөөд 200-300 жил тутамд дэлхий солиртой мөргөлдөх тохиолдол болж магадгүй хэмээн таамагладаг байна. 2013 онд 16 метрийн диаметртэй жижиг солир ОХУ-ын нутаг дэвсгэр дээр дэлхийн агаар мандалд нэвтрээд гарсан байдаг. Энэ нь манай гарагийн хөдөлгөөнд нөлөөлөөгүй ч үүссэн тэсрэлтийн үед 100 гаруй хүн бэртсэн байдаг ажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.