СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Асрамж халамжийн 31 төвд 1045 хүүхэд амьдарч байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

хүүхдүүдийн 13 хувь нь 0-5 нас, 31 хувь нь 6-11 нас, 47 хувь нь 12-18 нас, 18-аас дээш насны залуучууд 0,8 хувь буюу 76 байна

Энэ оны аравдугаар сарын байдлаар . Улсын төсвөөс санхүүждэг “Өнөр бүл хүүхдийн төв”-д 186, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт 139, Нялхсын клиник сувилалд 33 хүүхэд, хувийн болон олон улсын төсөл хөтөлбөрөөр санхүүждэг асрамж, халамжийн 27 төвд 687 хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдүүдийн 13 хувь нь 0-5 нас, 31 хувь нь 6-11 нас, 47 хувь нь 12-18 нас, 18-аас дээш насны залуучууд 0,8 хувь буюу 76 байна. Ерөнхий боловсролын сургууль, албан бус боловсролын үйлчилгээнд хамрагдалт 100 хувь, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдалт 80  хувь, мэргэжил олгох сургалтанд 41 хүүхэд хамрагдаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар “Өнөр бүл хүүхдийн төв” болон “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”, “СОС” хүүхдийн хотхоны нийт .

Цаашид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас асрамж, халамжийн төвийн хүүхдүүдийг зуслангийн хөгжлийг хөтөлбөрт хамрагдахад нь дэмжлэг үзүүлэх, номын санг баяжуулах , хүүхдүүдийг чөлөөт цагаа өнгөрүүлэх, урлаг, спортоор дамжуулж хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх, хараа хяналтгүй хүүхдийн бүртгэл, хяналтыг сайжруулах, насанд хүртэл хамгаалах, амьдралд бие даан амьдрахад туслах ажлыг зохион байгуулан ажиллах юм байна.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.