Уралдаанаас хасагдсан хоёр морийг замаас гаргах шаардлага тавих үед морьд булгиж, хоёр хүүхэд бэртжээ
Төв аймгийн Баян сумын баяр наадам шүдлэн насны морь мордуулах үед Баян сумын цагдаа машинтайгаа хоёр морьтой хүүхэд мөргөж унагаасан хэрэг гарсан гэх мэдээллийг иргэн цахим хуудаснаа нийтэлсэн. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад дараах тайлбарыг өгөв.
"Хурдан морины унаач хүүхдийг тээврийн хэрэгслээр мөргөсөн" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулахад энэ оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус аймгийн цагдаагийн газрын алба хаагч албаны тээврийн хэрэгслээр уралдаанаас хасагдсан хоёр морийг уралдааны замаас гаргах шаардлага тавих үед морьд булгиж, унаач 15 настай, эрэгтэй Б, 11 настай, эрэгтэй Ч нар унаж гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.