250-300 орчим иргэд цуглаж, алт гарсан гэх газар руу дайрч орох үйлдлийг гаргасан тул хийн буугаар бууджээ

250-300 орчим иргэд цуглаж, алт гарсан гэх газар руу дайрч орох үйлдлийг гаргасан тул хийн буугаар бууджээ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1 дүгээр баг "Дэлгэр нуур" гэх газар иргэд алтны хайгуул хийж байж болзошгүй байна гэх дуудлага мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 10-ны өдөр 13 цагт Дундговь аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ

Дуудлагын дагуу хяналт шалгалтыг явуулж ажиллахад 07 дугаар 10-ны өдрийн 20 цагийн байдлаар 70-80 орчим тээврийн хэрэгсэл, 250-300 орчим иргэд цуглаж алт гарсан гэх газар руу дайрч орох үйлдлийг гурван удаа хийж албаны тээврийн хэрэгсэл рүү чулуу шидэж эсэргүүцсэн байна.  Дээрх үйлдлүүдийг таслан зогсоох зорилгоор урьдчилан сануулж хийн гар буугаар дөрвөн удаа буудсан. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэх мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс өглөө. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.