СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-10-03

Дэлхийн сагсан бөмбөгийн чуулга уулзалт эхэллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

 

Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA) болон АНУ-ын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-оос хамтран Дэлхийн сагсан бөмбөгийн дээд хэмжээний чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Тус чуулга уулзалт өнөөдөр, маргааш БНХАУ-ын Сиян хотод болох бөгөөд нийт 80 гаруй орны 500 гаруй сагсан бөмбөгийн зүтгэлтэн, удирдагчид уригдан оролцох юм. “Сагсан бөмбөгийн ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриан дор хоёр өдөр явагдах уг хуралд ОХУ-ын СБХ-ны Ерөнхийлөгч Андрей Кириленко зэрэг олон орны холбоодын ерөнхийлөгч оролцохоос гадна олон улсын түнш брэндийн захирал удирдлагууд нэг дор цуглан өөрсдийн оногдсон сэдвийн дагуу илтгэл тавих аж.

Чуулга уулзалт (FIBA World Basketball Summit)-ыг санаачлагч, зохион байгуулагчаар ОУСБХ (FIBA)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Патрик Бауманн, Үндэсний Сагсан Бөмбөгийн холбоо (NBA)-ны комиссар Адам Силвер нар ажиллаж, хурлаа удирдан явуулах гэнэ. Энэхүү дээд хэмжээний хуралд Монголын 3х3 Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав албан ёсоор уригдан “Сагсан бөмбөгийн ирээдүй” сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийн панелистаар оролцож буй. Монгол Улс нь сагсан бөмбөгийн спортоор Олон улсын түвшинд өндөр хэмжээнд үнэлэгдэх болсон нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо болон ОУСБХ-ны хамтын ажиллагаа, мөн Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багуудын олон улсын түвшинд үзүүлж буй амжилтын үр дүн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын сагсан бөмбөгийн хөгжлийн туршлагаас хуваалцан панелистаар оролцох хүсэлт тавьсан нь Олон Улсад Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг хүлээн зөвшөөрсөн хамгийн том баталгаа болж байна.

 

Энэ үеэр FIBA 3x3 U23 насны ДАШТ энэ сарын 03-07-нд тус хотод зохион байгуулагдах юм. Манай улсын U23 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг анх удаа оролцоно.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.