СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы эзэн хаан Акихито судалгааны ажил нийтлүүллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

 

Акихито бол дайны дараах Японы анхны эзэн хаан, үндэсний бэлгэ тэмдэг төдийгүй цөөрмийн загас (goby)-ны хорхойтон. Түүний судалгааны ажил Японы загас судлаачдын дунд хэдийн танигджээ. Акихитогийн эцэг Хирохито хаан далайн залхаг судалдаг байсан гэдэг.

. Судалгааны нийгэмлэгийн сэтгүүлд 30 орчим өгүүлэл нийтлүүлсэн юм. Эзэн хаан болсныхоо дараа ч судалгааны ажлаа үргэлжлүүлсээр хоёр жилийн өмнө “Цөөрмийн загасыг ангилахад ДНК-г хэрхэн ашиглах” талаар нийтлэл хэвлүүлсэн байдаг. Энэ удаад хэвлүүлсэн судалгааны ажил нь ч мөн уг загасны талаар байсан юм.

Эзэн хааны судалдаг загас бусдаасаа нэг их ялгарах зүйлгүй. Хэдэн см урт, давсархаг усанд амьдардаг, тэнгис далайн элсэрхэг хэсэгт шигдэх нь олонтаа. .  Ирэх оны дөрөвдүгээр сард харц гаралтай бүсгүйтэй гэрлэж, дэлхийд энх тайвныг уриалсан домогт эзэн хаан хүү Нарухитодоо хаан ширээгээ залгамжлуулна. Улсын бэлгэ тэмдэг болсон эзэн хаан амралтаа авснаасаа хойш судалгааны ажлаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: www.qz.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.