"Хөрөнгийн бирж"-ийн хажууд олгосон газрын эзэмших эрхийг цуцаллаа

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

Захирамжид:

“Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрын “Улаанбаатар хотын банк” ХХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.1.1-д заасныг мөн нийтээр ашиглах зам, талбай бүхий тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д шилжүүлэхдээ  Газрын тухай хуулийн 35 дугаар 35.2, 38 дугаар зүйлийн 38.2-т заасан журмыг зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ.

Мөн  тус нутаг дэвсгэрт байрлах 700 метр газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж, тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна. 

473777 open uri20190606 21813 45v31t x974

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.