СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оросын онгоцыг Сири улс санамсаргүйгээр буудаж сөнөөжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

ОХУ-ын цэргийн онгоц радараас алга болсон тухай мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл Сирийн Засгийн газар агаарын эсэргүүцэх их буугаар Оросын цэргийн онгоцыг санамсаргүй буудаж сөнөөсөн гэж мэдээлжээ. Израйлийн талаас Сирийн эсрэг дайралт хийсний дараа алдаа гарч Оросын онгоцыг сөнөөж 15 хүн амь үрэгдсэн тухай Москвагаас мэдээллээ. Тиймээс энэ осолд Израйль буруутай гэж үзэж байна.

Сирийн баруун хойд нутгийн Латакиад Израйлийн байлдааны онгоцууд дайралт хийсэн байна. Дайралтыг зогсоохын тулд Сирийн арми агаарын эсэргүүцэх их буугаар галлажээ. “Израйлийн байлдааны онгоцууд галын шугамд нэвтрэн орсон тул гал нээхээс өөр аргагүй байсан, тийм учраас Израйлийн армийн хариуцлагагүй үйлдлээс болж Оросын 15 цэрэг амиа алдлаа, Орос-Израйлийн харилцааг үл хүндэтгэлээ” гэж Москва буруутгаж байна.

Харин Израйльчууд “Орос цэргүүд амиа алдсанд харамсаж байна, гэхдээ энэ бол Башар Аль Ассадын дэглэмийн буруу. Агаарын хамгаалах их буугаар хаа хамаагүй галлаж, Оросын онгоц нисч байгааг анзаараагүй. Сирийн Засгийн газар бүрэн хариуцлагаа хүлээх ёстой” гэж тайлбарлажээ.

Оросын Засгийн газар Израйль болон Сири аль алинтай нь харилцаа холбоо сайтай. Ерөнхийлөгч Владимир Путин осол гарсанд эмгэнэж байгаагаа илэрхийлэн “Сирид байгаа цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд дахин анхаарна” гэдгээ мэдэгдсэн. “Хэдийгээр Израйль манай онгоцыг буудаагүй ч хэрэг явдлыг нарийн шалгана” гэж үргэлжлүүлэн ярьжээ. Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху Ерөнхийлөгч Путинтэй утсаар ярьж өнгөрсөн гурван жилийн турш хоёр улс эвсэг найрсаг харилцаатай байсныг сануулсан тухай эх сурвалжид дурджээ.

Эх сурвалж: www.cnn.com

 

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.