НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийн тухай хэлэлцжээ

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийн тухай хэлэлцжээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын хурлын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх зарим шийдвэр болон хурлын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.

Хуралдаанаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах, сүм хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг авч хэлэлцсэн байна. Мөн НИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүн болон хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хурлын Ажлын албаны бүтцийг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Түүнчлэн хуралдааны дэгт өөрчлөлт оруулах болон хяналт шалгалтын ажил зохион байгуулах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанд НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон Зөвлөлийн гишүүд Т.Отгонболд, О.Зундуйдорж, Г.Ууганбаяр, З.Төмөртөмөө, Б.Сэргэлэнбаатар нар оролцжээ.

Мөн НИТХ-ын ээлжит VII хуралдааныг ирэх баасан болон даваа гарагт хийхээр товложээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.