Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор салхитай

Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор салхитай

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +5...+10 градус, Увс нуурын хотгор, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс +6 градусаар дулаарч +17...+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөс +4 градусаар дулаарч +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс +6 градусаар дулаарч +14...+16 градус дулаан байна.

Гэрэл зургийг Б.Баяр 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.