?LIVE: Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын эсрэг жагсаал болж байна

Өчигдөр "Засгийн газар огцор" жагсаал Төрийн ордны гадна болно хэмээн зар түгээсэн боловч, өнөөдөр ордны баруун хаалган дээр "No Ц.Элбэгдорж, No Ч.Сайханбилэг" жагсаал болж байна. Иргэн Х.Алтаншагайгийн байр суурийг та бүхэндээ хүргэе. Тэрбээр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч юм байна. 

Иргэн Х.Алтаншагай: 

-Засгийн газрыг огцруулна гэдэгтэй санал нийлэхгүй байгаа учир өнөөдөр иргэн хүний хувьд, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд жагсаал зохион байгуулж байна.

Шат шатны сонгууль боллоо. Том том төслүүдийг хөдөлгөх гэж байна. Төмөр замын холболт хийгдэж, дундын ямар нэгэн компани оруулахгүйгээр гэрээ байгуулах гэж байгаа энэ эгзэгтэй үед "Засгийн газар огцор" гэдэг жагсаал хийнэ гэдэг харамсалтай санагдаж байна. Монголын ирээдүйн төлөө энэ төслүүд хөдлөх ёстой. Олонх маань ч хүсэж байгаа байх гэж бодож байна. 

Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрыг яагаад буруутгаж байгаа вэ гэхээр, "Ухаа худаг"-ийг MCS авсан 2008 онд эдгээр хүмүүс төрийн өндөр албан тушаал хашиж байсан. MCS болон "Шунхлай" компаниуд эдгээр улс төрчидтэй шууд холбогддог. Мөн үүн дээр Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа гишүүн нар холбогддог. Ж.Оджаргал, П.Батсайхан нар төрийн өмчөөр хайгуул хийж илрүүлсэн ордод эзэн суусан. Ч.Лодойсамбуу гишүүн П.Батсайханы хамаарал бүхий NTV телевизэд ажилладаг байсан. Ж.Оджаргалын хамаарал бүхий "Белла виста" хотхонд амьдардаг нь ил боллоо. Амьдардаг байр нь Ж.Оджаргалын төрсөн дүүгийн нэр дээр байдаг гэдэг ноцтой баримт яригдаж байна. Ч.Лодойсамбуу АНУ-д хоёр жил болсон гэдэг. Тэр хугацаанд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёртой уулзсан нь гарцаагүй. Хамгийн ноцтой нь, сонгуульд нэр дэвшихэд нь "Шунхлай" группийн охин компаниудаас найман удаагийн үйлдлээр 238 сая төгрөгийн сонгуулийн хандивыг шилжүүлсэн байдаг. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нь MCS Ж.Оджаргалын туслахаар ажиллаж байсан байдаг. 

Тэгэхээр ийм хүмүүст Засгийн газрыг өөрчлөх, том төслүүдийг зогсоох эрхийг өгч болохгүй. Ерөнхий сайдын ажлыг хийлгэх хэрэгтэй байна. Улс орныг хөгжүүлэх хэрэгтэй байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.