"Хамтарсан Засгийн газар байгуулаад аль аль нь хохирч байна. МАН-ын намаас сайд болж чадаагүй хүмүүс байна. Манайд сөрөг хүчний нэр хүндээ алдлаа гэдэг хохирол байна. Гэхдээ Монгол хожих ёстой" гэж Шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр хэлж байна.
Шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:
-Би яаж улсаа зарсан юм бэ? Надад тийм эрх мэдэл ч алга. Тэр бол зүгээр улс төржилт. Миний хувьд Монголын дотор байгаа монополыг задалъя гэж бодож байгаа. Тусгай эрх авдаг. Түүгээрээ дамжуулж бизнес хийдэг. Тэр бизнес нь Монголын эдийн засгийн өсөлтийг зогсоодог. Одоо манай улс илүү нээлттэй болно. Үүнээс манай бизнесийнхэн битгий бэргээрэй. Дотооддоо ч гадааддаа ч өрсөлд.
Монгол маань ядуу байна гэж хэллээ гээд байх юм. Ядуу байгаа нь үнэн юм чинь. Би тэгээд худлаа ярих юм уу? Сая хэдэн зуун мянган төгрөгийн цалин авч байгаа иргэдтэй гэдгээ нуух юм уу? Энэ мөнгийг 1000 ам. доллар болгомоор байна. Одоо бид бүхэн зоригтой хөдлөхгүй юм бол нэрээ хичээгээд албан тушаалд хорогддогоо болих хэрэгтэй.
Надад энд хорогдоод байх юм юу ч байхгүй. Гол нь улс төрийн түгжээтэй байгаа гол төслүүдийг эхлүүлэх, эдийн засгийн сайн орчинг өгье гэж байгаа. Ингэж чадах юм бол өнөөдрийг хүртэл монопол амьдраад сурчихсан олигархуудын эрх ашиг хөндөгдөнө. Тэр нь их хурал руу орж ирнэ. Ингээд мань мэтийгээ доромжлоод эхэлнэ. Гэхдээ нээлттэй улс ямар хүчтэй хөгждөгийг дэлхий нийтээс харж л байна. Бид ийм хаалттай байдлаа задлах хэрэгтэй.
Улс эх орноо хөгжүүлээд авъя. Энэ улс маань ядуу байна. Нэг хүнд ноогдох ДНБ-нийг 10 мянган долларт хүргэе. Одоо л энэ эр зоригийг гаргах хэрэгтэй. Улс төржсөнөөр бүх асуудал шийдэгдэхгүй. Хамтарсан Засгийн газар байгуулаад аль аль нь хохирч байна. МАН-ын намаас сайд болж чадаагүй хүмүүс байна. Манайд сөрөг хүчний нэр хүндээ алдлаа гэдэг хохирол байна. Гэхдээ Монгол хожих ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та нар доллорын боол хэвээрэй байвал Монгол хүн хэзээч 1000 доллортой дүүх цалин авахгүй та нарын ачаагүй төрөө удирдаж чаддагүй дэлхийн банк валюутын санд захирагдаад байвал бүх монголчууд улныхан л болно өөрийн толгойтой өөрийн төртөй хэзээ болох юм бэ
Зүгээр л засагаас гараад хүчтэй сөрөг хүчин болооч