Л.Мөнхбаясгалан: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт том улстөрчид оролцсон гэдэгт би итгэдэг

Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт амиа алдсанаас хойш бүтэн 26 жил өнгөрчээ. Өнөөдөр Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам, МоАХ зэрэг улс төрийн нам, хүчнүүд талийгаачийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Өмнө нь сэтгүүлч байхдаа энэ өдөр дандаа сурвалжлах гэж ирдэг байсан. Өнөөдөр бол өөрөө хүндэтгэл үзүүлж, санан дурсах гэж ирлээ. Гэхдээ нэг л юманд итгэдэг. Тэр юу вэ гэвэл, Санжаасүрэнгийн Зориг алагдаж, үгүй болсон ч гэсэн тэр хүний үйл хэрэг ардчилал өнөөдөр хүн болгоны зүрх сэтгэлд зориг болж байгаасай. Залуучууд, хүүхдүүд ийм хүн байсан юм шүү, тэр хүн өнөөдрийн энэ нийгмийг авчирсан. Бусдын гарт харамсалтайгаар, маш зэрлэгээр амиа алдсан ч хэрэг илрээгүй. Энэ хэргийг үеийн үед улстөрчид шоу болгодог гэдгийг мэдэж аваасай гэж бодож энд ирсэн.

Тиймээс энэ хэргийг илрүүлэхгүй сонгууль болгоноор шоу болгодог. Харин

Яах гэж хэргийг шалгах, ажлын хэсгүүдийг олон удаа сольдог юм. Яагаад хэргийн газар С.Зориг агсны эхнэр Б.Булганы гарын хээ байдаггүй юм. Яагаад олон хүний шүлстэй тамхины ишнүүд байдаг юм. Энд их олон сонин юм байдаг шүү дээ. Би магадгүй энэ хэргийн талаар хамгийн их мэдээлэлтэй сэтгүүлч, УИХ-ын гишүүн байх. Тиймээс УИХ дээр хянан шалгах дэд хороо байгуулж, ахлагчаар ажиллана гэж бодож байгаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.