СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-09-12

Стандарт хэмжилзүйн газар, УБТЗ ХНН-тэй хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэв

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 долоо хоногийн өмнө

Улаанбаатар төмөр ХНН болон Стандарт хэмжил зүйн газар хооронд байгуулсан санамж бичгийн ажлын үйл явц болон цаашид хийх ажлын хүрээнд Улаанбаатар төмөр зам ХХН-ийн ерөнхий инженер С.П.Старцев, Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар болон холбогдох албаныхан санал солилцжээ.

Улаанбаатар төмөр зам ХХН-ийн ерөнхий инженер С.П.Старцев:

-Улаанбаатар төмөр зам ХНН нь 2023 оноос эхлэн өөрсдийн үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлэн ирсэн. Бидний зүгээс Стандарт хэмжил зүйн газартай үр дүнтэй хамтран ажилладаг гэж боддог. Улаанбаатар төмөр зам ХХН-д нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа энэ стандартынхаа хүрээнд Монгол Улсын хувьд анхдагч ажил байсан учир дотоодын мэргэжлийн холбоо болон гадны 10 орчим зөвлөх үйлчилгээний мэргэжилтэн байгууллагуудтай уулзалт хийсэн. Энэ хүрээнд менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх ажлынхаа хүрээнд Монгол Улсыг тохируулагч агентлаг болох Стандарт хэмжил зүйн газартай хамтран ажиллаж эхэлсэн байгаа. Стандарт хэмжил зүйн газартай хамтран маш олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар төмөр замынхаа хэмжээнд бид хэмжил зүйн төвийг байгуулсан бөгөөд олон улсын стандартуудыг хэрэгжүүлэхийн тулд эрмэлзэн ажиллаж байна. Мөн

Төлөвлөгөөний хүрээнд . Энэхүү ажлыг хэрэгжүүлэхийн тулд 2022 оныг УБТЗ-ын хэмжээнд менежментийг хэрэгжүүлэх жил болгон зарлаж байсан. Хамтын ажиллагааны хүрээнд ганц хоёр ажил хийгдээгүй явж байгаа гэхдээ ажлын төлөвлөгөөнд орсон учир шийдэгдэнэ гэж бодож байна. 2024 оны 4-р улирал гэхэд шийдэгдээгүй асуудлууд шийдэж дуусгана гэв. 

Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар:

-2021 -2024 оны санамж бичигт дурдагдсан ганц хоёр ажлаа энэ ондоо шахаад дуусгах хэрэгтэй. Гэхдээ 100 хувь хэрэгжээгүй нэг ажил бол видео контентын ажил байна. Энэ ажлаа энэ ондоо хэрэгжүүлж дуусгах хэрэгтэй гэж бодож байна. Иргэд олон нийтэд стандарт ямар чухал вэ стандартуудгүй бол нэг ч алхам алхахгүй гэдгийг контентоор дамжуулан хүргэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. 4 жил хамтран ажилласан учир цаашдаа ч хамтран ажиллах тал дээр Стандарт хэмжил зүйн газар таатай байх болно гэдгийг энэ дашрамд хэлмээр байна гэв.

Уулзалтын төгсгөлд юм. Стандарт хэмжил зүйн газрыг төлөөлж Стандарт хэмжил зүйн газрын захиргаа удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр ахлахаар болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.