СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-09-09

Бродюрын “MNS”стандартыг өөрчилнө

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
4 долоо хоногийн өмнө

Барилга, хот байгуулалтын сайд бродюрын “MNS”стандартыг өөрчилж,  одоогийн заалтыг цуцлахаар болсон. Ингэснээр ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчлэх юм.

Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байна гэж заасан байдаг.  Энэ стандартын дагуу хуучин бродюр дээр авто замыг асфальтаар хучихад бродюрын өндөр 7-8 см болдог. Тиймээс авто зам засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхдээ стандартад нийцүүлж бродюрыг сольдог.

Тэгвэл  Ингэснээр ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчлэх юм.

Үүнтэй холбогдуулан ирэх жил Улаанбаатар хот төсөвтөө бродюрын мөнгө тавихгүй гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэлж байв. Бродюрын стандартад өөрчлөлт орж байгаатай холбогдуулан одоо авто замын ажлыг гүйцэтгэж байгаа компаниуд хуучин бетон бродюрыг хоёр хэсэгт хуваан ангилна. Нэгдүгээр зэргийн буюу дахин ашиглах боломжтой бродюрыг нийслэлийн Замын хөгжлийн газарт хүлээлгэн өгнө. Харин хоёрдугаар зэргийн буюу дахин ашиглах боломжгүй бродюрыг Морингийн давааны барилгын материал дахин боловсруулах газарт хүлээлгэн өгөх юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.