Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшигчдийг залуу женкочид гэж хэлсэндээ уучлал гуйх ёстой гэв

"Хотын дарга Х.Нямбаатар 2024 оны НИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшигчдийг багаасаа шантааж, луйвар, хулгай хийж ирсэн хүмүүс" гэж гүтгэсэндээ уучлал гуйх ёстой гэж НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч О.Батханд мэдэгдлээ.

НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч О.Батханд:

Залуу Женкочид буюу багаасаа шантааж, луйвар, хулгай хийж ирсэн 20-30 залуу нэр дэвшиж байна. Тэд улс орны хөгжлийг хойш татна гэж мэдэгдлээ.

Х.Нямбаатар та Хуульзүйн сайд байсан хүн учраас бусдын нэр төр, алдар хүндэд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад халдаж болохгүй гэдгийг маш сайн мэдэх ёстой. Хэдий сонгууль ч гэлээ шударга, ёсзүйтэй өрсөлдөх, улс төрийн соёл бидэнд байх ёстой. Миний аав Зундуйн Дорж малын хулгайтай тэмцэж ирсэн эх оронч хүн байсан. Би монгол хүн, бид монголчууд. Эх орныхоо хөгжлийг хойш татах сэтгэлтэй нэг ч хүн монголд байхгүй гэдэгт итгэж байна.
Мөн

Х.Нямбаатар та энэхүү хариуцлагагүй үйлдэлдээ Ардчилсан намын нэр дэвшигчдээс уучлал гуйна уу. Уучлал гуйхгүй тохиолдолд НИТХ-д нэр дэвшигч Ардчилсан намын залуус бид хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэх болно.

Эрх баригч намд эрх мэдэл, хөрөнгө мөнгө байж болно. Гэхдээ та бүхэнд бусдыг доромжлох, гүтгэх эрх хуулиар олгогдоогүй болно. Залуучууд бид нам үл харгалзан улс төрийн соёлтой өрсөлдөхийг уриалж байна. Та бүхний сонгуулийн ажилд амжилт хүсье" гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.