Н.Жаргалбаяр: Миний дүү Н.Өнөрцэцэгт төрийн нууц мэдээллийг өгсөн хүн нь Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ
Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оноосон.
Өнөөдөр Н.Өнөрцэцэгийн аав ээж, эгч дүү нар төрийн гурван өндөрлөгтэй уулзах хүсэлт гаргаж буй талаар мэдээлэл хийлээ.
Н.Өнөрцэцэгийн эгч:
-Миний дүүд таван хэрэг үүсгэсэн. Хоёр нь татвартай холбоотой, хоёр нь бусдын алдар хүндтэй холбоотой. Үлдсэн нэг нь төрийн нууц хадгалсан гэх. Гэтэл тэр хэрэг Н.Өнөрцэцэгт ямар ч холбоогүй юм билээ. Шалгавал тогтоогдоно. Гэтэл огт тэр хэргийн араас яваагүй мөртлөө шүүх хурлыг хаалттай, өмгөөлөгчгүй явуулсан нь хэлмэгдүүлэлт. Энэ хэлмэгдүүлэлтээ зогсоо. Бид малчин ард, иргэд болохоор дээрэлхээд байгаа юм уу. Төрийн гурван өндөрлөг нь анхааралдаа авч цаашдаа давж заалдах дээр нь үнэн шударгаар шийдэж өгөөсэй гэж хүсэж байна.
Н.Өнөрцэцэгийн дүү Н.Жаргалбаяр:
-Төрийн нууцад хамаарах мэдээллийг хэн өгсөн бэ гэдгийг хүмүүс мэдэхийг хүсэж байна. Сэтгүүлчид ихэнх нь мэдэж байгаа. Энэ хүнийг би хэлчихье гэж бодож байна. Тэр хүн бол Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ, одоо УИХ-ын гишүүн. Төрийн нууц хадгалж байх мэдээлллээ сэтгүүлчид дамжуулчхаад өөрөө ялгүй үлдэж, манай эгч ялтан болж байгаа юм бэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.