Хар ус нуурт хөвдөг зогсоол, Өгий нуурт зөөврийн хяналтын сууц байршуулжээ

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас гол мөрөн, нуур бүхий аймгуудад усан замын тээврийн хяналтын пост, хөвдөг зогсоол байгуулах ажлын хүрээнд Архангай аймгийн Өгийнуурт зөөврийн хяналтын сууцыг байгуулжээ.

Мөн Ховд аймгийн Хар ус нуур, Хөвсгөл аймагт хөвдөг зогсоол байршуулсан байна.

Цаашид бусад гол мөрөн, нууртай аймгуудад усан замын тээврийн хяналтын пост байгуулна.

Усан замын тээврийн хяналтын посттой болсноор тээвэрлэлтийн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулж, иргэд, жуулчид аюулгүй зорчих боломж бүрдэж байна. 

451791954 830848829142066 4285213738788363136 n

Эх сурвалж: ЗТХЯ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.