Үерийн далан сэтэрснийг өндөрлөж, засчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өчигдөр 14.00 цагийн орчимд хүчтэй аадар бороо орсноос үерээс хамгаалах далан сэтэрч, далангийн хоёр талаар байрлах 26 айл өрхийн хашаа гэр байшин усанд автсан.

Мөрөн сумын онцгой байдлын албаны 31 албан хаагч хоёр ковштой үер буусан газарт ажилласнаар сэтэрсэн даланг сэргээн засварлаж, өндөрлөжээ.

Мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Мөрөн сумын онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

  • Бүх чиглэлд багууд дотоод нөөц дээр тулгуурлаж хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах хуваарь гаргах,
  • Нэг, хоёрдугаар багийн үерийн далан сэтэрч орсонтой холбогдуулан айл өрхүүдийн зургийг авч баримтжуулан аймаг, сумын Онцгой комисст хүргүүлж ажиллах,
  • 13-р багт ус тогтсон хүнд нөхцөл байдалд Аймгийн цагдаагийн газар, Онцгой байдлын газрын албан хаагчид хамтран цаг алдалгүй усанд автсан айл, өрхүүдээр орж яаралтай арга хэмжээ авч ажиллах,
  • Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Сургууль,цэцэрлэгийн удирдлагуудад мэдэгдэж дуудсан үед онцгой нөхцөлд ажиллах төлөвлөгөөний дагуу цаг алдалгүй бэлэн байх шаардлагатай юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.