СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оргодол этгээдийг СХД-ээс баривчилжээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан иргэн “О”-г энэ сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.

Иргэн “О” нь хамтран амьдрагчаа удаа дараа харгис хэрцгийгээр зодож, биед нь гэмтэл учруулсан хэргийг үйлдсэн бөгөөд урьд өмнө долоо удаагийн ял шийтгэл эдэлж байсан.

Түүнийг баривчлах үед дээрх этгээд нь эсэргүүцэл үзүүлж, биедээ зэвсгийн чанартай зүйл буюу хутга авч явсныг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Түүний хамтран амьдрагч “С”-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээ авч ажиллаж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.