СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-31

Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжив

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжсэн байна.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2024.05.31/ 09 цаг 55 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.  

Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр энэ талаарх саналаа ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах тухай албан бичгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнгийн Занданбатыг зургаан жилийн хугацаагаар томилсон бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд нөхөн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байх зохицуулалттай бөгөөд нөхөн томилогдсон этгээд нь жил хүрэхгүй хугацаанд ажиллана гэдгийг онцолж байлаа.  

Дэлэгийн Загджав нь Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан тушаалыг эрхэлдэг бөгөөд холбогдох хуульд заасны дагуу Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа тул Төрийн албаны тухай хуульд заасан нөхөн томилох үлдсэн хугацаанд Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг танилцуулж байна гэв.

Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсны дараа "Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилохыг дэмжье" гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
4 сарын өмнө
103.212.118.43

Iim huniig Erunhii auditoroor tomilj boldog l yum baihdaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.