НӨАТ-ын сугалаанаас 30 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр /2024.05.22/ болж, нэг супер азтан тодорлоо.

Энэ удаагийн тохиролд 2024 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 47,640,307 баримтыг оролцуулсан юм.

Сугалааны тохирлоор дараах азтанууд тодров.

Гурван орон таарсан 42, 891 азтан /30,000-60,000/ төгрөг

Дөрвөн орон таарсан 4304 азтан /40,000-100,000/ төгрөг

Таван орон таарсан 445 азтан /60,000-500,000/ төгрөг

Зургаан орон таарсан56 азтан  /100,000- 5 сая/ төгрөг

Долоон орон таарсан дөрвөн азтан /500,000- 10 сая/ төгрөг

Найман орон таарсан нэг супер азтан /5-30 сая/ төгрөгийн эзэн боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.