Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ

Монгол бөхийн өргөөнд болсон барилдааны үеэр аймгийн арслан Ц.Адъяа өрсөлдөгч бөхөө зүүн хавирахад нь зөрүүлж тохойлдсон үйлдэл гаргажээ. 

Тодруулбал, Цахим орчимд 2024 оны тавдугаар сарын 07-ны өдөр “Аймгийн арслан барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлджээ” гэх тайлбартай цацагдсан энэхүү барилдааны бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгажээ. 

Уг үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчилд холбогдогч “А”-ийн (хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан) үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн гэж ЦЕГ-аас мэдээлэв.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.