Ардчилсан хувьсгалын 30, МАН-ын 100 жилийн ойн босгон дээр төрсөн дарангуйлагчид

 

 

. Дээрээ суудлаа олохгүй, доороо гүйдлээ олохгүй нь. Улстөр тэдэнд хамаагүй ч улстөр тэднийг оролдоод байгаа учраас тэр л дээ. Энэ бүхэн МАНАН-гаас болж байна гэж МАН болон АН-ын дарга нар жигшин мэдэгдэж байгаа. Ингэж наанаа мэдэгдэж байгаа ч цаагуураа тэд өөрөө өөрсдийгөө хэлж байгаа хэрэг бус уу.

. АН-ын дарга С.Эрдэнэ өчигдрийн ярилцлагадаа У.Хүрэлсүхийг “дарангуйллын сод жишээ болсон хүн” гэж нэрлэлээ. Энэ бол хэрээ хэрээнийхээ харыг гайхаж байгаа хэрэг юм. С.Эрдэнэ ч өөрөө дарангуйллын сод жишээ болчихоод байна шүү дээ.

. Тэд албан тушаалаасаа хагацахыг амьдралаа алдахтай зүйрлэн айх ба өөрөөс нь өөр бодолтой хүнийг ямар нэгэн аргаар зайлуулахыг хичээдэг.

. Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо гэдэг үгийн “хүчийг” дарга нартай үг сөрсөн хүн бүхэн хүртэж байна.

. Ямар алдаа гаргаснаа дөрвөн жилийн дотор бодоод, гэмшээд байж бай гэж Есүс Христ зарлигласан мэт шийдвэр. Үүнээс өмнө АН-ын нбд О.Магнай “С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг намаас хөөж байгаагаа мэдэгдэж байна” гэж мэдэгдсэн боловч, энэ алдаагаа цэвэрхэн зассан.

Мөн энэ оны 11 сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн АН-ын гишүүн Т.Батцогт, Л.Батдэлгэр, М.Ихцэнгэл, Г.Мянганбаяр нарыг намаас хөөсөн тушаалыг тус дүүргийн АН-ын дарга Д.Нүрзэд гаргалаа. АН-ын дарга С.Эрдэнэ “Энэ шийдвэр надад хамаагүй. Нүрзэд өөрөө гаргасан” гэж байгаа боловч, толгойгүй хөл, хөлгүй толгой гэж байхгүйтэй адил “Нүрзэдээр ийм шийдвэр гаргуулсан“ гэж ойлгох нь үнэнд нийцнэ.

.

МАН-ын Хяналтын хорооноос М.Энхболд, Д.Хаянхярваа, Ж.Цогзолмаа, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг хөөх шийдвэрийг арван гишүүний ес нь гаргасан. Гэвч эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ын дарга У.Хүрэлсүх тэрхүү шийдвэрийг түр хойшлуулжээ. Эдгээр таван хүн дээр нэмэгдээд зургаа дахь намаас хөөгдөх хүн нь Д.Оюунхорол болоод байгаа аж. . Намын дарга У.Хүрэлсүх тэднийг араа шүдэндээ зуужээ. Шүдгүй гэж өөрөө хэлж байгаа ч шүдтэй гэдгийг нь бүгд харж байна.

УИХ-ын даргын Үндсэн хууль зөрчсөн эсэх дээр дүгнэлт гаргуулахаар Ерөнхий сайд Цэцэд хандаад байгаа. УИХ-ын даргыг зайлуулсны дараа намаас хөөх асуудал яригдана гэж эх сурвалж нэмж хэлнэ лээ.

. Намын гишүүд нь хэзээ сэрэх юм бол доо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.