СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Oлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Парис хотноо болж буй олон улсын бага хуралд оролцов

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Парис хотноо болж буй олон улсын бага хуралд оролцжээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Франц Улсын нийслэл Парис хотноо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2024 оны 3 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан “2024 онд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд тэгш эрхтэй юу? Эрх мэдлийн асуудал” сэдэвт олон улсын бага хуралд Парис хотын Засаг дарга хатагтай Анн Идалгогийн урилгаар оролцжээ.

Тэрээр уг арга хэмжээний “Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдэд тулгардаг саад бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх, тулгарч буй саад бэрхшээлийн талаар санал солилцов.

Түүнчлэн эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэгш оролцоог хангах чиглэл дээр Монгол Улсын явуулж буй бодлого, үйл ажиллагаа, олон улс, бүс нутгийн хэмжээнд санаачлан зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн талаар танилцуулав.

Тус бага хуралд Чили Улсын Ерөнхийлөгч асан Мишель Башелет, Бразил Улсын Ерөнхийлөгч асан Дильма Руссеф, Парис хотын Засаг дарга Анн Идалго, Нобелийн энх тайвны шагналт Ширин Эбади зэрэг манлайлагч эмэгтэй улс төрчид, хүний эрхийн төлөөх тэмцэгчид, иргэний нийгэм, эмэгтэйчүүдийн байгууллагын 600 орчим төлөөлөгчид оролцлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.