?LIVE: “Оюутолгой” компани ажилчдынхаа цалинг 25-30 хувиар бууруулсныг эсэргүүцэв

“Оюутолгой” компанийн ажилчдын цалинг 25-30 хувиар бууруулсан талаар ажилчдын төлөөлөл мэдээлэл хийв. 

Ажилчдын төлөөлөл: 

-" Ингэхдээ Үйлдвэрчний хороотой зөвшилцөөгүй. Түүнчлэн ажил олгогч үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан гэрээг зөрчсөн гэж нийт ажиллагсдын зүгээс үзэж байна.

. Хөдөлмөрийн хууль болон бусад хууль журмыг зөрчиж тооцоо үндэслэл муу шийдвэрийг гаргасанд ихээхэн харамсаж байна.

Дэлхий нийтийн эдийн засаг муудаж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш буурсан зэрэг зайлшгүй хүндрэлтэй асуудал үүссэн бол бид энэ асуудлыг ойлгож хүлээж авах байсан гэсэн ч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ харин ч тогтвортой сайн байгаа. 

"Оюутолгой" компанийн зээлийн ачаалал багасаж байгаа энэ үед цалинг нэмэгдэнэ гэдэг хүлээлт бидэнд байсан. Гэсэн ч эсрэгээрээ бүх цалинг бууруулах шийдвэр гарлаа. гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.