“Эрдэнэс Тавантолгой” 256.000 төгрөгийн ногдол ашиг олгоно

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр (2024.02.16) хуралдан компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Засгийн газраас тус компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлжээ. Ингэснээр Тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу ирэх дөрөвдүгээр сард олгох болжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.