Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар АН-ын дэд дарга Ж.Баярмаа, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож өвөлжилтийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан:
-Монгол Улс даяар өвөлжилт хүндэрсэн, зуд, үер усны аюул хөдөө төдийгүй хотод нүүрлээд байна. Малчид энэ өвөл маш хүнд нөхцөлтэй өвөлжиж байна. Өнгөрсөн хугацаанд гал усны аюултай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газар, Шадар сайдад шаардлага хүргүүлсэн байгаа. Мөн, өвөлжилтийн бэлтгэл, зуд, үер усны асуудалтай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газар ямар арга хэмжээ авч байгаа талаар ярьж байна.
Цагаан сарын өмнө иргэдийн амьжиргааны талаар тодорхой судалгаануудыг хийсэн. Инфляц Монгол Улсын эдийн засгийн маш томоохон асуудал байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд үнийн өсөлт хамгийн их санаа зовоосон асуудал болж байна. 2016 онтой харьцуулахад өнгөрсөн 8 жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өссөн. Сар шинийн баярын ширээ засагдахад шаардлагатай бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 46% буюу тал хувиар өссөнийг ҮСХ-оос харуулж байна. Цагаан сарын ачаалал иргэдэд маш хүндээр тусаж байна.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд бүтээгдэхүүний үнийн хэмжээ гурав дахин өслөө. Орлогын өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнийг гүйцэхгүй байгаагийн улмаас иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсын нийт хүн амын 27 хувь нь ядуурлын түвшнээс доогуур амьдралтай байна. Нөгөө талаас өргөн цар хүрээнд хийвэл манай улсын нийт хүн амын тэн хагас нь ядуурсан байна гэдгийг эдийн засагчид танилцуулж байна. Тийм учраас иргэд арга буюу зээл авч өрх гэрийнхээ амьжиргааг залгуулж байна
Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87 хувь нь ямар нэг банканд зээлтэй байна. Нэг зээлдэгчийн дундаж зээлийн хэмжээ 8,6 сая төгрөг байна. 2016 онд Ардчилсан нам засаглаж байх үед нийт насанд хүрсэн иргэдийн 43 хувь нь зээлтэй байсан бөгөөд ипотекийн урт хугацааны, хөрөнгөжүүлэх зээлүүд эзэлж байсан бол одоо бол иргэдээ ядууралд оруулах хэрэглээний зээлүүд байна. Иргэдийн амьжиргааны талаар тоо баримттай дурдлаа.
Нөгөө талд төр засгийн орлого маш их хэмжээгээр өсөн нэмэгдсэн. 2023 онд Монгол Улс түүхэнд байгаагүй их хэмжээний нүүрс буюу 70 сая нүүр 8,9 тэрбум ам долларын нүүрсний борлуулалтыг хийсэн байна. Бид 1,5 тэрбум ам долларын Чингис бондоор ямар их хэмжээний бүтээн байгуулалт хийснийг бид мэдэж байгаа. Иргэдийн амьдрал, амьжиргаа доройтсоор байхад дарга нарын амьжиргаа нэмэгдсээр байна. Бид Засгийн газарт шаардлагуудыг хүргүүлэх болно.
АН-ын дэд дарга Ж.Баярмаа:
-Монгол Улсад өнөөдөр шинэ сар гарлаа. Аливаа айл өрх, улс өмнөх жилдээ ямар амжилт бүтээлтэй байв гэдгээ дүгнэдэг. Харамсалтай нь албан ёсоор дүгнэсэн дүгнэлт хийгдсэнгүй. Бид өөрсдийгөө дүгнэхгүй байвч Цагаан сарын өмнөхөн дэлхий биднийг дүгнэж байна. Олон улсын Трансперенси интернешнл байгууллагаас 2023 онд Монгол Улс авлигатай хэр тэмцэж ямар дүнтэй онд оров гэхээр өмнөх оноосоо даруй таван байраар ухарч 121-р байрт орсон байна.
Сүүлийн 10 жил авлигын индексээр эрс ухарч байгаа зургаан улсын нэгд орсон байна. Уг улсуудад тоталитар дэглэм бүхий улсууд багтаж байна. Ардчилсан намын засаглаж байх үед буюу сүүлийн 8 жилд Монгол Улс 2012 онд буюу МАН засаглаж дуусаад АН-д шилжүүлэх тэр үед 94-р байрт орсон бол Ардчилсан нам засаглаж байх үед 2015 онд 72 дугаар байр буюу урагш 20 байраар алхсан амжилттай байсан байна.
Харамсалтай нь, 2016 оноос энэ дүн эрс үгүй болсон байна. Ухралт эрчимтэй явсаар байгаад 50-иад байраар ухарсан байна. Авлигын индекс тухайн улсын толинд харж байгаа тусгал гэж харах хэрэгтэй. Шүүхийн хараат бус байдал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин гэх мэт олон зүйлийг үзэж байж авлигыг хэмждэг.
Сүүлийн үед хэн нэг дунд албан тушаалтны сейфээс, оймсноос тэрбум, тэрбум доллар, төгрөгөөр гарсаар байна. Үүн дээр бид гайхахаа больсон байна. Шалтгаан нь юутай холбоотой вэ гэдгийг бид дүгнэх хэрэгтэй. МАН-ын бодлого аль болох төрийг хүчтэй, данхар байлгах үзэл баримтлалтай учир яамдын тоо, төрийн алба хаагчдыг нэмдэг, төрийн өмчит компаниудыг нэмсээр байдаг. Аргентин улс Монгол Улс даруй 13 дахин их хүн амтай атал есөн яамтай байна. Гэтэл манайд байгаа сайдын албан тушаал 22 яам бүхий сайд, дэд сайдууд гээд 40 гараад явчихлаа. Сонгуулиар сонгогчдыг худалдан авдаг, авлигачдын байдал газар авлаа. Ингэхийн тулд захиран зарцуулах мөнгө хөрөнгө хэрэг болдог. Тиймд Төрийн өмчит компаниуд, үйлдвэрийн газруудаар дамжиж хэрэгждэг. Дараагийн сонгуульд мөнгийг нь бэлдэж өгдөг саалийн үнээ нь төрийн өмчит хувьцаат компаниуд болж байна. Тийм учраас төрийг хэзээ ч жижиг байлгахгүй хүсдэггүй.
2023 оныг МАН авлигатай тэмцэх жил гэж зарласан боловч ардчилсан бус улс орнуудын авдаг оноог авах боллоо. Тийм ч учраас төрийн өмчит компаниудаар дамжуулан сонгуулийн мөнгөө бэлэн байлгадаг байна. Ногоон автобусны авлигын хэрэг юу болсон, эрх баригчдад ээлтэй байдлаар шийдэгдсээр байна. Энэ бүхэнтэй тэмцэж төрийн өмчийг задлахгүй бол авлига тасрахгүй. Төрийн байгууллага, компануудын үйл ажиллагаа, худалдан авалтаыг ил тод, шилэн болгох шаардлагатай байна.
МАН-ын засаг өмнөх хэргүүд хэрхэн шийдэгдсэн, хэн ямар хариуцлага хүлээв, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ долоо хоног тутам мэдээлэх шаардлагатай. Ил гаргахын эцэсгүй байгаа нь МАН-ын ажлын арга барил боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
МАН ч яахав олох хэрэг илёилж ил гаргасанаараа буруудаж. АН юу хийсэн гэж бусдыг шүүмжлээд эхлэв...
АН ЫН ҮЕД ИРГЭД ОРОН СУУЦАА ӨМЧИЛЖ АВСАН ШҮҮ.
AN iinhan erh medeld hurch idej uuh geed ih sandarch bna daa.oorsdoo ood ni tatah ni bitgii hel elgeer ni hevtuuldeg biz dee.