СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-02-01

Кино урлагийг дэмжих сангийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт явуулжээ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
8 сарын өмнө

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны нэгдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр улсын хэмжээнд зураг төсөвгүй барилга байгууламжийн судалгаа, Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгогддог санхүүжилт, эрчим хүчний салбарын байгууллагуудын худалдан авах ажиллагааны нөхцөл байдал, даатгалын сангаас тэтгэмж, тэтгэвэр олгох журмын хэрэгжилт, Эдийн засаг хөгжлийн яамны болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын худалдан авах ажиллагаа зэрэгт тус тус дүн шинжилгээ хийв.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдлийн талаарх иргэдээс ирүүлсэн Богд уулын дархан цаазат газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Баянзүрх дүүргийн хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн төв зэрэг байгууллагын албан тушаалтнуудад холбогдох гомдлуудыг шалгаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга зэрэг албан тушаалтнуудад хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр ажиллаж, хэрэгжилтийг хянан үзэв.

Авлигын эсрэг сургалтад нийт 352 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.