СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Оюутан цагаар хөдөлмөр эрхлэх” журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг танилцуулав

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 сарын өмнө

2017 онд батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 11.1.9-д “Хувийн хэвшлийн байгууллага /100 ба түүнээс дээш ажилтантай/ нийт ажилтнуудын 5 хувьтай тэнцэхүйц оюутны цагийн ажлын орон тоо гаргах” гэсэн заалт байдаг. Энэхүү хуулийн заалтын хүрээнд 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 228 дугаар тогтоолоор “Оюутан цагаар хөдөлмөр эрхлэх” журмыг баталсан. Журмаар оюутан сайн дурын үндсэн дээр хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэхтэй холбоотой дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Социал Демократ Монголын Оюутны Холбооноос 2023 оны 10-12 сарын хооронд 500 оюутнаас цагаар хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох судалгаа авч, их, дээд сургуулийн 10.000 орчим оюутнуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Судалгаанд оролцогчдын 98.6 хувь нь цагийн ажил хийх сонирхолтой гэж хариулжээ. Их, дээд сургуулийн 2, 3-р курсийн оюутнууд дийлэнх хувийг эзэлж байна.

Оюутан залуус цагийн ажил хийхэд НДШ-ийн өндөр төлөлт, цалингаа цагтаа авч чаддаггүй, илүү цагаар ажилласан тохиолдолд илүү цагийн мөнгө боддоггүй, цалин үнэлэгээ тогтвортой биш байгаа нь шийдвэрлэвэл зохих асуудал гэж судалгаанд оролцсон залуус хариулжээ.

Цагийн ажил хийж байгаа оюутнаас 11.3 хувийн НДШ авдаг. Ажил олгогч ААН, компани 12.3 хувь төлдөг. Үүн дээр нэмэгдээд Хувь Хүний Орлогын Албан Татвар нэмэгддэг. Тэгвэл Социал Демократ Монголын Оюутны Холбоо бусад холбоодтой хамтран засгийн газарт тухайн оюутнаас авч байгаа НДШ-ийн хэмжээг 3.3 хувь, компаниас авдаг хувийг 6.3 хувь буюу нийт 9,6 хувь болгон хөнгөлөөчээ гэдэг санал тавьсан. Энэ санал дээр хуулийн баг болон судалгааны баг ажлаад боломжтой нөхцөл гэж дүгнэсэн байна.

2020 онд батлагдсан журам дээр цагийн зохицуулалт байхгүй байгаа учраас хөдөлмөрийн мөлжлөг гарах тохиолдол багагүй байсан. Тухайлбал, илүү цагаар ажиллуулах, өдөртөө 8 цаг эсвэл шахаж ажиллуулах зэрэг зүйлс гарч байгаа. Тус холбоо Япон, Солонгос улсын судалгааг авахад дээрх улсын оюутнууд долоо хоногтоо 28 цаг ажилладаг гэжээ. Иймээс хуулинд оюутан долоо хоногтоо 28 цагаас хэтрэхгүй ажиллая, үүнийгээ хөдөлмөрийн гэрээн дээрээ тусгаж өгье гэсэн санаа гаргасан.

Монгол улсад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, политехник коллежийн 33 мянга гаруй оюутан суралцаж байгаа. Эдгээр суралцагч нар оюутан статустай явдаг. Япон улсад жишээ нь 15-18 насны коллежийн оюутнууд шууд цагаар ажилладаг. Гэхдээ шөнийн цагаар ажиллахгүй байх зэрэг тодорхой зохицуулалтууд байдаг. Тиймээс эдгээр оюунуудын эрхийг хамгаалаад хөдөлмөрийн зохицуулах нарийвчилсан заалт оруулъя. Ялангуяа 16-18 настай суралцагч нарыг шөнийн цагаар ажиллуулахгүй, илүү цагаар ажиллуулахгүй, архи, тамхи зарж борлуулах үйлчилгээ үзүүлэх байгууллагуудаар ажиллуулахгүй. Эдгээр оюутнууд насанд хүрээгүй учраас илүү цагаар ажиллаад байх боломжгүй. Тиймээс нарийвчилсан заалт оруулъя гэсэн саналыг гаргасан.

Социал Демократ Монголын Оюутны Холбоо журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг цахимаар авах бөгөөд албан ёсны фейсбүүк хуудсанд санал өгөх холбоосыг байршуулан ажиллах юм.

Оюутан залуучууд та бүхний журамд идэвхтэй санал өгөхийг уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхжин
6 сарын өмнө
66.181.182.178

Зөв шийдвэр санал санаачилга бна

Энхжин
6 сарын өмнө
66.181.182.178

Зөв шийдвэр санал санаачилга бна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.