Н.Өнөрцэцэг: Дараа жилийн шинэ жилээр хоёр хүүтэйгээ ээж нь заавал хамт байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорих хугацааг нэг сараар сунгасан. Үүнтэй холбоотойгоор тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан хоёр хүүдээ захидал илгээжээ. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

-Миний хоёр хүү сайн байна уу? Ананд миний хүү ээжийгээ хаашаа явсныг мэдэж байгаа. Дүү нь хөдөө явсан гээд хүлээж байгаа. Ээж нь 30 хоноод очиж чадахгүй боллоо. Миний хүү дүүдээ үнэнг хэлээрэй. Анар миний хүү ээжийгээ хөдөө явлаа гэж худлаа хэлсэнд уучлаарай. Зөндөө удаан хүлээлгэж байгаагаа ээж нь мэдэж байгаа, уучлаарай миний хүү. Яг үнэндээ ээж нь хоригдож байна. Энэ шинэ жилээр нь хамт байж чадахгүй байгаад ээжийгээ уучлаарай. Миний хүү шөнө унтахдаа битгий уйлаарай. Ананд миний хүү дүүгээ сайн хараарай. Бас гацуураа засаад, шинэ жилээ тэмдэглээрэй. Эмээ, өвөө нь миний хоёр хүүд бэлэг авч өгнө. Ээжийгээ худлаа хэлсэнд уучлаарай. Ээж нь гэхдээ гэмт хэрэг хийгээгүй шүү. Ажлаа хийж хүмүүсийг мэдэх эрхээр нь л хангаж явсан юм шүү. Анарын хэлсэн “ээжтэйгээ гоё гацуур засаад, гацуурын доор бэлэгнүүдээ тавина, ээж бууз хийнэ” гэснийг энэ жил ээж нь биелүүлж чадсангүй. Дараа жилийн шинэ жилээр хоёр хүүтэйгээ ээж нь заавал хамт байна. Ээжийгээ уучлаарай. Хайртай шүү хоёр хүүдээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.