СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Нарантуяа: Миний дүү Б.Ганхуягийг хордуулсан байна. Үснээс нь 9.6 хувийн хүнцэл илэрлээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 сарын өмнө

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах “Нүүрсний хэрэг”-ийн нээлттэй сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.  

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг өнөөдрийн сонсголд гэрчээр оролцоно гэдэг мэдээлэл байсан ч Түр хорооны зүгээс оролцуулаагүй байна. Энэ асуудлаар Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа, Б.Ганхуягийн хүргэн ах Д.Пүрэвдорж нар мэдээлэл хийлээ. Тэд Б.Ганхуягийн үснээс их хэмжээний хүнцэл илэрсэн гэдэг мэдээлэл өглөө.

Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа:

-Миний дүү есөн сар хоригдож байна. Энэ оны есдүгээр сар хүртэл биеийн байдал нь хэвийн байсан. Ноцтой мэдээлэл хийснээс долоо хоногийн дараа бие нь муудаж эхэлсэн.

Есдүгээр сарын 23-нд даралт нь ихсэж, бөөлжсөн. Улмаар тав хоног 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтсэн байдаг. Мөн Б.Ганхуяг долоо хоногийн өмнө "Сонгдо" эмнэлэгт дөрөв хоног хэвтсэн. Эрүүл ахуй, хор судлалын лабораторит өгсөн шинжилгээгээр маш ноцтой зүйл илэрсэн байгаа. Б.Ганхуягийн үснээс авсан шинжилгээгээр хүнцэл, хар тугалга хэт өндөр хэмжээтэй илэрсэн. Үснээс нь 9.6 хувийн хүнцэл илэрсэн. Энэ нь үхлийн хэмжээтэй тун юм байна. Хүнцэл гэдэг нь химийн маш хүчтэй хор.  Өөрөө эмчийн шинжилгээний дүнг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч эмнэлэг, эмчийн шинжилгээний дүгнэлтэд итгэх ёстой биз дээ.

 Сонсголд оруулна гэсэн ч оруулсангүй. Б.Ганхуяг үхчихвэл хэргийн гол эзэд чимээгүй өнгөрнө гэж бодож байгаа байх. "Миний дүү биедээ анхаараарай, үхэж болохгүй шүү" гэж захиж байгаа.

Бид өмнө нь Хүний эрхийн үндэсний комисст хандаж байсан. Энэ удаа олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандана гэлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.