Х.Баттулгын найз Лим Сим Пау "Капитронбанк Хаалттай" ХК үүсгэн байгуулж байснаараа нүүрсний хэрэгт холбогдов
Монголоос төрсөн Хятад тэрбумтан"Мах импекс", "Талх чихэр", "Баянгол" зочид буудал зэргийн гол хувьцаа эзэмшигч Х.Баттулгын дотны найз Лим Сим Пау Тавантолгой ХК-д "Капитронбанк Хаалттай" ХК үүсгэн байгуулж байснаараа нүүрсний хэрэгт мөн орооцолдож эхлэв. Нүүрсний хулгайн үзүүрээс атгахад төгсгөлд нь Х.Баттулга руу хөтөлнө гэж хэлэх хүмүүс ч байна.
Тавантолгой ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн ИТХ эзэмшдэг. Харин "Ажнай" корпорац 19.78 хувийг эзэмшдэг бөгөөд Д.Бат-Эрдэнэ 100 хувь эзэмшдэг. Түүнчлэн 16.31 хувийг Шандас-Импекс гадаадын хөрөнгө оруулалттай компани эзэмшдэгээс С.Мөнхжаргал 50 хувийг эзэмшдэг. Бусад 12.91 хувийг иргэд олон нийт эзэмшиж байна.
Харин тус компанийн 19.78 хувийг эзэмшдэг Д.Бат-Эрдэнийн хувьцаа хамаарлыг судалж үзвэл "Ажнай" корпораци ХХК Д.Бат-Эрдэнэ "Тавантолгой транс" ХХК-г 2005 онд анх үүсгэн байгуулжээ. Эцсийн өмчлөгч нь "Ажнай" корпораци ХХК Д.Бат-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал нь Д.Дагвадорж. Түүнчлэн "Ажнай" корпораци ХХК-ийн охин компани Бэрэн металл ХКК. Эцсийн өмлөгч нь Ажнай корпораци ХХК Д.Бат-Эрдэнэ, Ц.Батбаяр нар бүртгэлтэй байна.
"Шанх амазон сан" ХХК-г 2019 онд үүсгэн байгуулжээ. Үүсгэн байгуулагчаар Б.Билгүүн, Б.Бадраа, Д.Бат-Эрдэнэ, Ө.Мөнхтайван, П.Уянга нар бүртгэгджээ. "Баянговь нутаг үйлдвэр" технологийн парк ХХК үүсгэн байгуулагч нь Х.Амарсайхан, эцсийн өмчлөгч нь Д.Бат-Эрдэнэ, хувьцаа эзэмшигч нь "Тавантолгой транс" ХХК, "Азианложистик тийм" ХХК үүсгэн байгуулагч нь "Монгол-экспресс" ХХК, "Тавантолгой транс" ХХК, "Ландекс" ХХК, "Тав" ХХК, эцсийн өмчлөгч нь Д.Бат-Эрдэнэ байна.
Тэгвэл 2001 онд "Капитронбанк Хаалттай" ХК-ийг Билли Лим Син Пау, О.Энхбаатар нар үүсгэн байгуулжээ.
Эцсийн өмчлөгч нь Д.Бат-Эрдэнэ "Ажнай" корпораци ХХК, гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар, хувьцаа эзэмшигч нь Ажнай корпораци 38.5, Д.Бат-Эрдэнэ 23 хувь, Д.Эрдэнэбаяр 16.8 хувь, Д.Мөнхсайхан 16.7 хувь, Ч.Амарбаатар 5 хувийг эзэмшиж байна.
Монголоос төрсөн хэмээн нэрлэгддэг Хятад тэрбумтан "Мах импекс", "Талх чихэр", "Баянгол" зочид буудал зэргийн гол хувьцаа эзэмшигч Х.Баттулгын дотны найз Лим Сим Пау "Тавантолгой" ХК-д "Капитрон Хаалттай" ХК үүсгэн байгуулж байснаараа нүүрсний хэрэгт мөн орооцолдож эхлэв. Нүүрсний хулгайн үзүүрээс атгахад төгсгөлд нь Х.Баттулга руу хөтөлнө гэж хэлэх хүмүүс ч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.