СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-01

🔴LIVE: С.Одонтуяа: Авлигын шүүх байгуулсанаар өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болно

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
10 сарын өмнө

УИХ-ын дэд дарга С.Одонтуяагаас Авлигын даганасан шүүх байгуулах хуулийн төсөл, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн хүрээнд байр суурийг нь сонслоо.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Гарч ирсэн үр дагаврыг шийдэхийн тулд авлигын тусгай шүүх байгуулна гэдгийг дэмжихгүй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийг цагаатгах хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна. Гашуун түүх бидэнд байгаа. Монгол улс 1924 Үндсэн хуулиа баталчихаад 1930-аад онд шүүхгүй аашилсан. Онцгой бүрэн эрхт комисс гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулчихаад олон зуун хүнийг цаазалсан. Үүний балгийг одоо ч арилгаж дуусаагүй байна.

. Одоо сонгууль болно, маш их өрсөлдөөн үүснэ. Ингээд өрсөлдөгчөө намнах бэлэн хэрэгсэлтэй болчихно. Хэлмэгдүүлэлт явна гэдгийг үгүйсгэх аргагүй. Энэ ардчилсан оронд хэрэггүй зүйл гэж үзэж байна. 

Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр орж ирж байгааг дэмжиж байгаа. Гэсэн ч зөвхөн хоёр асуудлыг хэлэлцэхээр орж ирж байгаа хэлбэрийг нь дэмжихгүй байгаа. Тухайлбал, зөвхөн хоёр асуудал дээр хууль оруулж ирж байна. Өчнөөн асуудал байгаа 100 асуудалд 100 хууль оруулж ирэх юм уу? Яаралтайгаар ингэж шуурхайгаар оруулж ирэхээр хуулийн хулгай гарна гэдгийг Их хурлын дарга мөн сануулж хэлсэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.