БИЧЛЭГ: “Сургуулийн Эргүүл” иргэний биед халдсан эмэгтэйг 100,000 төгрөгөөр торгоно

“Сургуулийн Эргүүл”-ийн үүрэг гүйцэтгэж байсан иргэний биед халдсан эмэгтэйг 100,000 төгрөгөөр торгож хариуцлага тооцож шийдвэрлэхээр ажиллаж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.

Олон нийтийн цахим сүлжээнд иргэний цахим хаягаас 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 53 дугаар цэцэрлэгийн урд замын явган хүний гарц орчим “Сургуулийн Эргүүл”-ийн үүрэг гүйцэтгэж байсан иргэний биед халдсан бичлэг нийтлэгдсэн.

Иргэн Н-ийн энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.3-д заасан зөрчлийн шинжтэй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгож хариуцлага тооцож шийдвэрлэхээр ажиллаж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.