СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шэнь Миньжюань: Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хичээн ажиллана

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзан Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авчээ.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам эрчимжүүлж, хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгох, хоёр улсын хөгжлийн бодлогыг харилцан уялдуулан хөгжүүлэхэд шинэ элчин сайдтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа дэд сайд Г.Амартүвшин илэрхийлж, ажлын өндөр амжилт хүслээ.

Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад суусан үе үеийн элчин сайд нарын залгамж халааг нэр төртэйгөөр үргэлжлүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргах чиглэлээр хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.