32 настай эрэгтэй 14 настай охинтой фэйсбүүкээр танилцаж, хүчиндэхийг завджээ
Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 14-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дугаар тоотод "Манай 14 настай дүүг фэйсбүүкийн найз нь хүчиндэхийг завдсан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Уг гомдол мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газар шалгахад 32 настай Э гэгч нь фэйсбүүкээр танилцсан хүүхдийг гэртээ хууран мэхэлж авч ирэн, хүчиндэхийг завдсан болохыг илрүүлжээ. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.