Автомашины хаалганаас 108 сая төгрөг гарсан нь маркетинг байжээ
“Наран” авто худалдааны газраас өчигдөр уг бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Бичлэгт гарч байгаачлан “Японоос оруулж ирсэн автомашины хаалганы хэсгээс 4 сая иен буюу 108 сая төгрөг гарч ирлээ” хэмээн хэлдэг. Энэхүү бичлэгийг үзсэн иргэдийн дунд “үнэн, худал” гэх талцал үүсэж, өөрсдийн цахим хуудаснаа хуваалцсаар байна. Гялгар уутаар ороож, хуйлсан их хэмжээний мөнгөн дэвсгэртийн талаар бид тодрууллаа.
Ингэхэд тухайн бичлэг нь маркетинг бөгөөд тун удахгүй хоёр дахь маркетингийн бичлэгээ цацахаар бэлтгэж байгаа хэмээв. Одоогийн байдлаар уг бичлэг 5000 орчим реакшин авч, иргэд 3000 гаруй удаа хуваалцаад буй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.