- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
“Эрдэнэс Тавантолгой” компанийг 100 хувь ард түмний өмч болгохыг иргэдийн төлөөлөл шаардаж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн иргэдийн төлөөлөл талбай дээр тайван жагсаал хийж, сар шинийн баяраас өмнө ногдол ашгаа авахыг шаардсан юм.
Иргэн:
-Монгол хүн дахиж харийн боол болох ёсгүй. Бид нар Дубай байтугай диваажин атаархтал амьдрах боломжтой. Тэгэхэд Монгол улсын ард иргэдийн мэдэх эрх рүү онц хүнд ноцтой халдаж байна.
Хүн нэг бүр дор бүрнээ судлах хэрэгтэй шүү! Тэгэхгүй бол та нарыг мэдлэггүй дээр чинь далимдуулаад та нарыг дандаа дагздаж байгаа.
Монгол улсын 848 хуулийн 400 гаруй нь хүний эрхэд халдсан. Бид нар ч ямар ч намын хамтлаг биш. Бид нар зүгээр л халхын хүйтэн агаараар амьсгалж, ард түмний хайр, энхрийлэл битгий зогс гэж тамгалсан. Бид нар бүхнээ зориулна. Юу ч гэж харлуулсан битгий итгээрэй. Мэдээлэлд шүүлтүүртэй хандах хэрэгтэй шүү. Энэ дээр нэн ялангуяа харь оронд аав, ээжийгээ тэжээгээд, шар махтайгаа хатаж байгаа хүмүүс биднийг битгий зогс гэж аарц, чацаргана өгсөн. Мөнгөнөөс хүчтэй зүйл бол эв нэгдэл гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.