СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Амундра “60 сая төгрөгийн цэцэг авч өгсөн” хэмээн нэр төрд нь үндэслэлгүй халдсан тул цагдаад гомдол гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Өчигдөр цахим орчинд хайртай эмэгтэйдээ 60 сая төгрөгийн үнэ бүхий сарнай бэлэглэсэн гэх пост цацагдаж, олон нийтийн анхаарлыг их татсан. 

Өнөөдөр өглөөнөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн 60 сая төгрөгийн үнэ бүхий сарнайг бэлэглэсэн хүн нь Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра хэмээн мэдээллээд байсан юм. Тэгвэл тус цэцэг илгээсэн хүн нь А.Амундра биш гэдгийг Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн О.Санчирбал буюу түүний өмгөөлөгч мэдэгдэж, цагдаад хандаж худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсчээ.

Тус мэдэгдэлд, "Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн О.Санчирбал би А.Амундрагийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр ажиллаж байна. Миний үйлчлүүлэгч иргэн Амартүвшин овогтой Амундра нь эхнэр гурван хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 2-р 40 мянгатын гудамж, 18. дугаар байрны 1 тоотод оршин суудаг.

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “...хэн нэгэн этгээд найз бүсгүйдээ 60 сая төгрөгийн үнэ бүхий цэцэг хүргүүлсэн” тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж эхэлсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн зөвлөх А.Амундра 60 сая төгрөгийн сарнайгаар бэлэг барьжээ! гэсэн агуулга, гарчиг бүхий мэдээллүүд нийтдээ 100 гаруй сайтаар зохион байгуулалттайгаар тараад байна.

Өөрөөр хэлбэл түүний эхнэр, гурван хүүхдэд нь муугаар нөлөөлж сэтгэл санаа, эрүүл мэндэд нь хохирол учирч эхлээд байна.

Цаашилбал ерөнхий сайдын зөвлөх нь 60 сая төгрөгөөр цэцэг авдаг мэтээр ойлгуулж, эдийн засгийн хямралтай хүнд хэцүү үед ард иргэдийн сэтгэл зүйд худал мэдээллээр бухимдал үүсгэж байна. Нөгөөтэйгүүр А.Амундра нь Ерөнхий сайдын зөвлөхөөр огт ажилладаггүй талаар дурдаж байна.

Энэхүү үйл явдлын өрнөлийг харахад санамсаргүй үйл явдал биш бөгөөд зарцуулсан хөрөнгө, мэдээлэл түгээж буй хэлбэр зэргийг харахад зориуд зохион байгуулалттай хэмээн харагдаж буй юм.

Иймд энэхүү үйл явдлыг шалгаж, эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжтэй үйлдлийн эзэн холбогдогчийг тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.