СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бангладешид хар салхины улмаас 24 хүн амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Бангладеш улсыг өнгөрөгч даваа гаргийн орой "Ситранг" хар салхи дайрсны улмаас 24 хүн нас барж, олон сая хүн тог цахилгаангүй болжээ.

Алслагдсан арал болон гол, мөрний эрэг дагуух нам дор газар нутгаас нүүлгэн шилжүүлсэн иргэдийг хоргодох байрт байршуулсныг эрх баригчид хэлжээ.

Барисал хотод даваа гарагт 324 мм хур тунадас унасан бөгөөд Дака, Хулна зэрэг томоохон хот их хэмжээний үерт автсан аж. Хар салхины улмаас 10 мянга орчим байшин эвдэрч сүйрсэн ба өмнөд хэсгийн ихэнх бүс нутгийн сургуулиудыг хаажээ. Мөн мягмар гаргийн байдлаар далайн эрэг дагуух дүүргүүдэд 10 сая орчим хүн тог цахилгаангүй болсон байна.

Түүнчлэн, хүчтэй шуурганы үеэр гүний хайгуулын хөлөг онгоц Бенгалын буланд живсэн бөгөөд сураггүй болсон найман хүнийг шумбагчид хайсаар байгааг бүс нутгийн Гал түймэртэй тэмцэх албаны дарга Абдулла Паша мэдээлжээ.

Бангладешид хар салхины аюул тогтмол учирдаг ч эдгээр байгалийн гамшигт үзэгдэл цаг уурын өөрчлөлтийн улмаас илүү хүчтэй болж, ойр ойрхон тохиож байгааг эрдэмтэд онцолсон юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.