СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британийн шинэ Ерөнхий сайд Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ амлав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Их Британийн шинэ Ерөнхий сайд Риши Сунак өнгөрөгч мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Лондонгийн зүгээс Киевт үзүүлэх дэмжлэг хэвээр байхыг амласан гэж албаныхан мэдээлжээ.

Тодруулбал, "Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаанд Их Британиас Украинд үзүүлэх дэмжлэг өмнөхийн адил хүчтэй байх бөгөөд Засгийн газар нь цаашид ч эв санааны нэгдэлтэй байна гэдэгт Ерөнхийлөгч Зеленский итгэлтэй байж болохыг амласан" гэж ноён Сунакын ажлын албаны мэдэгдэлд дурдсан байна.  

Түүнчлэн, ОХУ-ын эсрэг "эдийн засгийн хориг арга хэмжээг үргэлжлүүлэх" замаар Москвад дарамт шахалт үзүүлэх шаардлагатай гэдэгт хоёр удирдагч санал нэгдсэн ба Ерөнхий сайд Сунак Ерөнхийлөгч Зеленскийтэй удахгүй уулзана гэж найдаж буйгаа хэлжээ.

гэж Цагаан ордноос мэдэгдсэн юм. Хоёр эрхэм АНУ, Их Британийн "онцгой харилцааг" дахин тодотгоод, дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахын төлөө хамтран ажиллахаа амласан гэжээ.

Ерөнхий сайд Сунак, Ерөнхийлөгч Байден нар ирэх сард Индонезид болох “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах төлөвтэй байна.

Эх сурвалж: TASS, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.