СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын томоохон компаниудын хувьцааны ханш унажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

БНХАУ-ын эрх баригч Коммунист намын XX дугаар их хурал өнгөрөгч ням гарагт өндөрлөсний дараа тус улсын АНУ-д бүртгэлтэй томоохон компаниудын хувьцааны ханш огцом унажээ.

Тодруулбал, өнгөрөгч даваа гарагт бөгөөд өмнөх өдөр нь сүүлийн 52 долоо хоногийн хамгийн доод түвшиндээ хүрээд байжээ. Харин интернет хайлтын системийн "Baidu" компанийн хувьцаа 12.6 хувиар унасан бол цахим худалдааны "Pinduoduo" платформын хувьцаа бараг 25 хувиар буурсан байна.

Таван жилд нэг удаа болдог Хятадын Коммунист намын их хурлын үеэр тус улсын дарга Ши Жиньпин гурав дахь удаагаа улиран сонгогдсон бөгөөд цар тахлыг бүрэн устгах "Тэг-Ковид" бодлогыг хэзээ хөнгөвчлөх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Тэгвэл энэхүү чанга хатуу арга хэмжээ нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтийг хойш татна гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа юм.

Хятадын санхүү, үйлдвэрлэл, тээврийн төв болох Шанхай зэрэг томоохон хотуудыг хөл хорионд оруулж, өргөн хүрээний хязгаарлалт тогтоосон "Тэг-Ковид" бодлогыг ойрын хугацаанд сулруулах төлөвгүй байгаа ба энэхүү арга хэмжээ болон Бээжингийн эрх баригчдын эдийн засгаа өсгөх хүчин чармайлтуудын хооронд ширүүн "тэмцэл" үүснэ гэж шинжээчид үзэж байна.

"BNP Paribas Asset Management" компанийн мэргэжилтэн Миню Лю энэ талаар "BBC" агентлагт, "Хятадын эдийн засаг коронавирусийн хязгаарлалт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт, экспортын удаашрал зэрэг олон асуудалтай тулгараад байна. Тиймээс гэж таамаглаж байна" гэжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.