СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-28

🔴LIVE: Ч.Хүрэлбаатар: Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит худалдаанаас гарсан шийдвэрийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар танилцуулж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай болон дагалдах бусад хууль тогтоомжийн төсөл, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээ, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл, элсэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны дүнгийн талаар зэрэг 14 асуудлыг хэлэлцжээ. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-. Инфляцид нөлөөлсөн гол зүйл нь төгрөгийн ханш уналт. 

Иймд 2023 онд экспортыг цар тахлын өмнөх 2019 он /хамгийн их экспорт хийсэн жил/-ы түвшинд хүргэнэ гэж төлөвлөж байна. 

Валютын нөөц оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан, одоо 2.4 тэрбум ам.доллар болж буураад байна. Нүүрсний экспорт хэвийн явж байгаа.

Өрхийн хувьд бодит орлого буурсан. Эдийн засаг амаргүй байна. Ковид, дайнтай холбоотойгоор эдийн засгийн хямрал хамгийн удаан үргэлжилж байна. 

Иймд

Уул уурхайн салбарт ухаад гаргадаг, хөдөө аж ахуйн салбарт түүхийгээр нь гаргадаг бус боловсруулах үйлдвэрийг нэг шатаар ахиулъя гэж зорьж ажиллаж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан: 

-Нийслэлийн энэ жилийн хөрөнгө оруулалтыг Сангийн яам хянаад 339 тэрбум төгрөгийг Нийслэлийн авто баазыг шинэчлэхэд зориулж эрхийг нь нээж өгсөн. Өөрөөр хэлбэл, нийтийн авто паркыг шинэчлэлд 318 тэрбум, авто паркингт 21.7 тэрбум төгрөг Ж.Сүхбаатар сайд дээр тавигдаж байна. 

. Хүүхдийн мөнгө нь өрхийн орлогыг дэмжих төсвийн бодлого юм. Иймд огцом бууруулахгүй. Харин өндөр орлоготой айл өрх Хүүхдийн мөнгөнөөс татгалзах, дундаж буюу түүнээс доош масс хэсэгт хүрэхээр баталгаажууллаа. 

2023 онд төсвийн алдагдлыг бууруулна, ямар ч шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, эхэлсэн ажлуудыг дуусгана. Шинэ сэргэлтийн бодлогыг үргэлжлүүлэх ч төсөвт дарамтгүй байдлаар хийнэ. Концессийн гэрээнүүдийг 2024-25 онд бүсээ чангалж байгаад дуусгана. Төлөөгүй байгаа мөнгөнүүдийг хурдан дуусгах шаардлагатай байгаа. 

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар: 

-Үндэсний хороо өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдсан. Түгжрэл бууруулахын тулд эхний удаад нийтийн тээврээ хөгжүүлэх чухал байна. Үүнд чиглэсэн бодлогыг явуулна.

2009 онд С.Баярын Засгийн газар 400 автобусыг шинэчилж байсан. Гэтэл одоо буюу 14 жилийн дараа автобусны 75 орчим хувийн насжилт хэтэрсэн байна. Он гараад 576 автобус ашиглалтаас гарах тооцоо байна.

Хоногт 2 сая 800 мянган зорчих хөдөлгөөн хийж байгаагийн 1.8 сая нь хувийн машинаар, 685 мянга нь автобусаар, 300 мянга гаруй иргэн явганаар зорчиж байна. Тэгэхээр Үндэсний хорооны төлөвлөж байгаа зүйл нь 1.8 сая хувийн машиныг 1.5 сая болгож бууруулах, автобусаар зорчиж буй 685 мянган иргэнийг 1 сая болгож нэмэгдүүлэх, мөн явган зорчиж байгаа 300 мянга орчим иргэнийг 64 хувиар нэмэгдүүлье гэж зорьж байна.

Ирэх онд шинээр 457 автобус авахаар болсон. 124 чиглэлд 1032 автобус хэрэгтэй байгаа.

Парк шинэчлэлт хийх, үүний засвар үйлчилгээг хариуцах авто бааз хэрэгтэй. Мөн бүтэц, зохион байгуулалт тун муу байгаа гэж харж байна. Иймд үүнийг өөрчилье гэсэн чиглэл Засгийн газрын хуралдаанаар яригдлаа.

Түүнчлэн замын хөдөлгөөний ухаалаг системийг ирэх жилд нэвтрүүлж, ашиглана.

Түгжрэлийн эсрэг хатуу бодлого явуулахаас аль болох зайлсхийж байна. Мөн иргэдийн хандлага түгжрэлд нөлөөлж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
202.55.188.106

32 jil bainga l ene sedveer yrilaa. Ug ni ulsiin ediin zasgiig saijruulj togtvorjuulna gej yriad baina gej oilgodog baisan. Getel huviin biznesee tsetsegluuleh dald zorilgotoi baisan ni Hurelbaataraas avahuulaad delbertlee bayjsan luivarchid haruulj baina. Odoo ta nart itgehgui.

Үл мэдэх
1 жилийн өмнө
202.9.46.197

Сүхбаатараа цоо шинэ автобус авах хэрэгтэй эрээний нэг юани автобусны сандалыг бэхлэсэн автобус бидэнд хэрэггүй шүү хяналт шалгатыг эрчимжүүлж улсаа боддог байиюмаар юм даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.