СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хадан хясааны ирмэгт тогтсон иргэнийг аварчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 22 гудамжинд хадан хясаанаас унах гэж байсан иргэнийг эсэн мэнд буулгажээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2022.09.22/ өдрийн 22:20 цагт ОБГ-т ирсэн аж. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан очиход тус тоотод оршин суугч иргэн Ж /57 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ хойд талын уулын оройгоос унаад 35 орчим метр өнхөрч, хадан хясааны ирмэг дээр тогтсон байжээ.

Аврах ажиллагааг 30 минутад гүйцэтгэн, уг иргэнийг ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.